“Дулааны 4а магистраль, ДХ-408 цэгээс ДХ-436 цэг хүртлэх 2Ф250/350 мм-ийн голчтой 1.1 км шугамыг 2Ф400 мм болгон өргөтгөж, сувагт оруулах” барилга угсралтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Төслийн дугаар нэр:

Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Дулааны 4а магистраль, ДХ-408 цэгээс ДХ-436 цэг хүртлэх 2Ф250/350 мм-ийн голчтой 1.1 км шугамыг 2Ф400 мм болгон өргөтгөж, сувагт оруулах” барилга угсралтын ажил

W-4A-8:

Тендерирүүлэх сүүлийн хугацаа:

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10:00 цагт

  1. Энэхүү тендерийн урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна. 
  2. Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-4A-8 дугаартай,“Дулааны 4а магистраль, ДХ-408 цэгээс ДХ-436 цэг хүртлэх 2Ф250/350 мм-ийн голчтой 1.1 км шугамыг 2Ф400 мм болгон өргөтгөж, сувагт оруулах барилга угсралтын ажил”-ын худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
  3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос W-4A-8 дугаартай,“Дулааны 4а магистраль, ДХ-408 цэгээс ДХ-436 цэг хүртлэх 2Ф250/350 мм-ийн голчтой 1.1 км шугамыг 2Ф400 мм болгон өргөтгөж, сувагт оруулах” барилга угсралтын ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө.
  5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
  6. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 3,920,210,117.0 (гурван тэрбум есөн зуун хорин сая хоёр зуун арван мянга нэг зуун арван долоо)төгрөгөөс багагүй байна.
    • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 2,744,147,081.0 (Хоёр тэрбум долоон зуун дөчин дөрвөн сая сая нэг зуун дөчин долоон мянга наян нэг) төгрөгөөс багагүй байна.
    • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
    • Тусгай зөвшөөрөл:

Эрчим хүчний яамнаас олгодог доорхи тусгай зөвшөөрөлтэй байна.

  • ТЗ-5.2 буюу 0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.
  • ТЗ-2.1 буюу 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог доорхи тусгай зөвшөөрөлтэй байна.

  • Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар

         Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

  1. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Төлбөрийн данс:                 
Дансны нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл Дансны дугаар: 100900011954

Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө     Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

  1. Тендерийн хамт 156,808,404.0 (нэг зуун тавин зургаан сая найман зуун найман мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  2. Тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

  1. Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, Комфорт плаза, 1003 тоот Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл Төслийн цахилгааны инженер Ш.Шижирбат,

         Утас:+976-77006589; 88334579 И-мэйл: ubhsip6589mn@gmail.com