Завхан аймгийн Цэцэн-Уул, Идэр, Цагаанчулуут, Сонгино сумдын, Говь-Алтай аймгийн Хөхмөрт, Шарга сумдын, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Гурванбулаг сумдын төвийн 15,10, 0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах

ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

(Зөвлөх  компанийг сонгон шалгаруулах)

Огноо:

2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Зөвлөхийн үйлчилгээний дугаар, нэр:

A-CQS-C-39-1: Завхан аймгийн Цэцэн-Уул, Идэр, Цагаанчулуут, Сонгино сумдын,  Говь-Алтай аймгийн Хөхмөрт, Шарга сумдын, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Гурванбулаг сумдын төвийн 15,10, 0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах

Баримт бичгийг ирүүлэх сүүлийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр

 

  1. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл–2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд A-CQS-C-39-1: Завхан аймгийн Цэцэн-Уул, Идэр, Цагаанчулуут, Сонгино сумдын, Говь-Алтай аймгийн Хөхмөрт, Шарга сумдын, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Гурванбулаг сумдын төвийн 10, 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын зураг төсөл боловсруулах зөвлөхийн үйлчилгээг санхүүжүүлнэ.
  2. Эрчим хүчний яам буюу захиалагчийн   зүгээс “Эрчим хүчний төсөл–2” төслийнТөсөл хэрэгжүүлэх нэгж нь эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаасзөвлөхийн үйлчилгээг үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийгурьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах мэргэшил, ажлын туршлагатай болохыг нотлох мэдээллийг ирүүлнэ үү. Хураангуй жагсаалтад шалгаруулах шалгуур, үзүүлэлтүүд  нь:
    • Зөвлөх компани нь цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчим хүчний горим, алдагдал, холбогдох тооцоонд үндэслэн техникийн болон ажлын зураг, төсөл боловсруулж байсан ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай байна.
    • Зөвлөх компани нь улсын төсвийн,хувийн хэвшлийнболон олонулсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хүрээнд гурваас (3) доошгүй ижил төстэй гэрээт ажлыг сүүлийн таван (2018, 2019, 2020, 2021, 2022 он) жилд хийж гүйцэтгэсэн туршлагатай байна.
    • Зөвлөх компани нь зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, зохиогчийн хяналт гүйцэтгэсэн гэрээний жагсаалтыг ирүүлнэ.(гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримтыгнотлох баримтын шаардлага хангаж,хавсаргана.)
    • Зөвлөх компанийн санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг үзүүлсэн аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн гурван (3) жилийн (2019, 2020, 2021 оны) санхүүгийн төлөв байдал (баланс, орлогын байдал)-ыг ирүүлнэ.
    • Доорх тодорхойлолтуудыг урилгыг зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба баримт бичгийг хүлээн авсан өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Үүнд:

1. Татвар хураамж, өр төлбөрөө бүрэн төлсөн тухай тодорхойлолтыг Татварын ерөнхий газар болонНийгмийн даатгалын ерөнхий газрынтодорхойлолт,

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтболон шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын тодорхойлолт ,

3. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.

  • Эрчим хүчний яамны 03.2.1: “0,4-15 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ”,  ба түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна. (Тусгай зөвшөөрлийн хугацаа гэрээ байгуулахад хүчинтэй байна).  
  • Зөвлөх компани нь Зураг, төсөл  боловсруулахад өөрийн ашигладаг программ хангамжийн жагсаалтыг нотлох баримтын хамт ирүүлнэ.
  • Зөвлөх компани Ажлын даалгаврыг амжилттай хэрэгжүүлэх чадвар, туршлагатай чадварлаг багийг санал болгоно.
  • Багийн ахлагч болон цахилгааны инженер техникийн мэргэжилтнүүд нь сүүлийн 5 жилд гурваас (3) доошгүй ижил төстэй гэрээт ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
  • Зөвлөх компанийн Багийн ахлагч болон Инженерийн зураг төслийн 1 мэргэжилтэн нь компанийн үндсэн ажилтан байх үүнийг нотлохын тулд ажилтан бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-аас авч ирүүлнэ.ирүүлнэ.

Тендерт оролцогч нь ажлын даалгавраас дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

  1. Зөвлөх компани нь зураг, төсөл боловсруулж, зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж байсан ажлын туршлага бүхий ур чадвартай компани, компаниудын түншлэл эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтран оролцож болно.
  2. Зөвлөх компанийг Дэлхийн банкны зээлдэгчид Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2011 оны 1-р сар боловсруулсан, 2014 оны 7-р сард шинэчлэн боловсруулсан хэвлэл)-ын дагуу сонгон шалгаруулах бөгөөд тус журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.9 ба 1.22-р заалтыг дагаж мөрдөнө.
  3. Сонирхсон эрх бүхий этгээдүүд нь доор заасан хаягаар ажлын өдрийн 10:00 – 17:00 цагийн хооронд Ажлын даалгавар, бусад нэмэлт мэдээллийг лавлана авна.
  4. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14:00 цаг хүртэл доор заасан хаягаар өөрийн биеэр ирүүлнэ.

Хаяг:     Монгол Улс,  Улаанбаатар хот, 17060,

Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө,

Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн 

Мэргэжилтэн Э. Жаргалмаа

Утас: 976-51-267-072, 7700-8544

И-мэйл: jargalmaa@energy.gov.mn

Вэб: https://www.energy.gov.mn/