Хэнтий аймгийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт
Огноо: |
2022оны 12 дугаар сарын 08-ны өдөр |
Төслийн дугаар, нэр: |
P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл-2 |
Тендер шалгаруулалтын дугаар, нэр: |
W-NCB-A-23-3: “Хэнтий аймгийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” |
Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа: |
2023 оны 01 дүгээр сарын 09-нийөдрийн 14:00 цагт |
1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.
2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-23-3 дугаартай “Хэнтий аймгийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
3. Эрчим хүчнийЯам эрх бүхий тендерт оролцогчдоос “Хэнтий аймгийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
4. Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 01 дүгээр сар, 2014 оны 07 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.
5. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн (2019, 2020, 2021)борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 2,730,000,000.00(хоёр тэрбум долоон зуун гучин сая) төгрөгөөс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:1,820,000,000.00 (нэг тэрбум найман зуун хорин сая) төгрөгөөс багагүй байна.
- Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил буюу “2019, 2020, 2021” онуудад ашигтай ажилласан байна.
- Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2019, 2020, 2021 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
- Тусгай зөвшөөрөл:ТЗ-2.1:0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын үйлчилгээ, ба түүнээс дээш.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.
6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжид хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:
Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2
Дансны дугаар: 100900011848
Банкны нэр: Төрийн сан банк.
7. Тендерийг 2023 оны 01 дүгээрсарын 09-ний өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
Хаяг: ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн
хэлтсийн мэргэжилтэн Э.Жаргалмаа.
Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө
Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 давхар, 100 тоот.
8. Тендерийн хамт: 45,500,000.00 (Дөчин таван сая таван зуун мянга) төгрөгийндүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14:00 цагт доор заасан хаягаар нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө,
Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3 дугаар давхар, Хурлын танхим -314 тоот.
9. Энэхүү урилгын 6-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот
Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2
БЗӨБЦТС-ний асуудал хариуцсан инженер: Х.Оюунбилэг
Утас:+976-77008544; И-мэйл: oyunbileg@esp2.mn