Шинэ Зуунмод” хотын эхний ээлжийн 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай “Сэргэлэн” дэд станц, удирдлагын барилга угсралтын ажил /Төв, Сэргэлэн/

ТЕНДЕРИЙН УРИЛГА           

Огноо:

2023 оны 04дүгээр сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

XIV.1.42.4 “Шинэ Зуунмод” хотын эхний ээлжийн 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай “Сэргэлэн” дэд станц, удирдлагын барилга угсралтын ажил /Төв, Сэргэлэн/

Тендер шалгаруулалтын дугаар:           ЭХЯ/202303021    

Эрчим хүчний яамнь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг XIV.1.42.4 “Шинэ Зуунмод” хотын эхний ээлжийн 220/110/35кВ-ын 2*125 МВА чадалтай “Сэргэлэн” дэд станц, удирдлагын барилга угсралтын ажлыг /Төв, Сэргэлэн/ гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Тендерийн баталгааны дүн: 297,132,855 /хоёр зуун ерэн долоон сая нэг зуун гучин хоёр мянга найман зуун наян таван/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам

Утас: 263081