СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Санхүүгийн ажилтны сонгон шалгаруулалтын зар

Ерөнхий зүйл

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах “Эрдэнэбүрэн Усан цахилгаан станц” шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий Санхүүгийн ажилтан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

Ажлын хамрах хүрээ

Санхүүгийн ажилтан нь төслийн хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүхэлд нь хариуцаж ажиллах бөгөөд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ (үүгээр хязгаарлагдахгүй). Үүнд:

  • Сангийн Сайдын 2021 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-д заасан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх;
  • Төслийн санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, БНХАУ-ын ЭКСИМ банкны санхүүгийн удирдлага, тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцүүлэн хангах;
  • Санхүүгийн зөв, хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
  • Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг шинэчлэх, Төслийн зохицуулагчид тогтмол тайлагнах, санхүүгийн удирдлагын тогтолцоо нь БНХАУ-ын ЭКСИМ банк болон Монгол Улсын санхүүгийн удирдлага, тайлан, нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах;
  • Эрчим хүчний яам, Сангийн яам,Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах;
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай хамтран дотоод хяналтын зохих журмыг бий болгох, хадгалах;
  • Холбогдох хууль тогтоомж, хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн зохион байгуулалтыг тогтмол шинэчлэх;
  • Төслийн үр дүнтэй нягтлан бодох бүртгэлийн систем/программ хангамжийг хөгжүүлэх, хадгалах;
  • Эрчим хүчний яам болон  БНХАУ-ын ЭКСИМ банкны санхүүгийн үйл ажиллагааны журмын нийцтэй байдлыг хангах. Жишээ нь: Дансны удирдлага, зарлагын тайланг нийцүүлэн бэлтгэх гэх мэт;
  • Төслийн төсөв/мөнгөн урсгалын тооцоог бэлтгэх;
  • Банкны бүх дансанд сар бүр хийх Банкны тохирлыг цаг тухайд нь хийх;
  • Гүйцэтгэгч болон зөвлөхүүдийн төлбөрийн хүсэлтийг хянаж, баталгаажуулах;
  • Үйл ажиллагааны болон төслийн бусад зардлын төлбөрийн хүсэлтүүдийг хянаж, баталгаажуулах;
  • Төслийн нэгжийн банкны данснуудыг удирдах;
  • Банкны төлбөрийн даалгавар, захиалгыг бэлтгэх;
  • Банкнаас урьдчилгаа/санхүүжилт гаргах хүсэлт бэлтгэх;
  • Зээлийн улирал, жилийн санхүүгийн тайланг гаргах, заасан хугацаанд Төслийн зохицуулагч, Төслийн захирал болон Төслийн удирдах хороонд тогтмол тайлагнах;
  • Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу Төслийн зохицуулагчид сар бүр тайланг танилцуулж, Сангийн яаманд хүргүүлэх;
  • Төслийн зохицуулагчийн үйл ажиллагаатай уялдуулан улирал бүр санхүүгийн завсрын тайланг (IFR) бэлтгэх, төслийн хэрэгжилтийн явцын тайлбар, зөрүүтэй байдлын тайлан, засаж залруулах арга хэмжээний талаарх зөвлөмжийг бэлтгэх;
  • Санхүүгийн гүйцэтгэлийг үзүүлэлтүүдийн дагуу хянах;
  • Нягтлан бодох бүртгэл, банкны дансны мэдээллийг программ хангамжийн системд тогтмол шинэчлэх;
  • Санхүүгийн болон бусад холбогдох баримт бичгийг хянах;
  • Төслийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг холбогдох стандартын дагуу хөтлөх;
  • Баримт бичгийг архивлах (санхүүгийн баримт бичиг, бараа нийлүүлэх баримт бичиг, ТББ-ын анхан шатны худалдан авалтын баримт бичиг, үйл ажиллагааны зардлын худалдан авалтын баримт гэх мэт);
  • Санхүүгийн хяналт, мэдээллийг төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, төсөв болон бусад нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулах, төслийн бусад ажилтнууд, төслийн зохицуулагч, худалдан авах ажиллагааны ажилтантай тогтмол мэдээлэл, харилцаатай байх;
  • Төслийн үр дүнтэй төлөвлөлт, хэрэгжилтийг дэмжих, санхүүгийн үр ашигтай менежментийн аргыг хэрэгжүүлэх үүрэгтэй;
  • Төслийн хэмжээнд баримт бичгийн бүрдлийг хангахад төслийн нэгжтэй хамтран ажиллах;
  • Төслийн зохицуулагчийн даалгасан бусад ажлыг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Мэргэжил:Нягтлан бодох бүртгэл, татвар /0411/, эдийн засаг /0311/, Санхүү, банк, даатгал /0412/.

Мэргэшил:

·         Мэргэшсэн нягтлан бодогчийн хүчин төгөлдөр сертификаттай байх

·         Нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн эзэмшсэн байх;

·         Англи хэлний ярианы болон мэргэжлийн зохих мэдлэгтэй байх;

·         Хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх;

·         Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Туршлага:Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ ажилласан байхмөн гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл дээр ажилласан бол давуу тал болно.

Ур чадвар:Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох; Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах; Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээ;

•  Мэргэшлийн үнэмлэх;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /E-Mongoliaлавлагаа авах/  хуулбар;

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.  

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.  

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, Тайж группоффис, 201тоот Утас: (976) 7755-1516

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2025 оны 03 сарын 25-ны 10:00цагаас өмнө ирүүлнэ.