СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зүйл

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах “Эрдэнэбүрэн Усан цахилгаан станц” шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий төслийн инженер техникийн ажилтануудыг  хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

Ажлын хамрах хүрээ

1.      Орон нутаг хариуцсан ахлах инженер – (Орон нутагт)

  • Орон нутагт ажиллаж төслийн үйл ажиллагаатай холбоотой, цахилгаан хангамж, орон нутагтай харилцах үйл ажиллагааг хариуцан ажиллах.
  • Орон нутгаас шаардах зөвшөөрөл, хяналт, үнэлгээтэй холбоотой ажлыггүйцэтгэж төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Орон нутагт төслийн нэгжийг төлөөлөн үйл ажиллагаанд оролцон ажиллах
  • Эрдэнэбүрэн төслийн талбар – Мянгад 220кВ-ын ЦДАШ дэд станцын төслийн уялдаа холбоог хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;

Мэргэжил:Цахилгааны инженер, Эдийн засагч, Нийтийн удирдлага.

Туршлага:Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байх, Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх удирдах албанд ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, техник, технологийн шийдлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
  • Багаар ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ярих болон бичих зохих түвшний чадвартай бол давуу тал болно;
  • Мэдээллийн технологийн хэрэглээний программ хангамж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, ашиглах мэдлэг, чадвартай байх

·         Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.  

·         Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, Тайж группоффис, 201тоот Утас: (976) 7755-1516

·         Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны 10:00цагаас өмнө ирүүлнэ.