ТЕНДЕРИЙН УРИЛГА
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: |
2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр |
Төслийн дугаар нэр: |
Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл |
Тендер шалгаруулалтын дугаар, нэр: |
Дугаар: CS-RE-24 Компанийн дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах цогц систем суурилуулах төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох. |
Тендер ирүүлэх сүүлийн хугацаа: |
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 10:00 цаг |
1. Энэхүү тендерийн урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд хэрэгжих Компанийн дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах цогц систем суурилуулах төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
2. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Компанийн дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах цогц систем суурилуулах төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгох битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
3. Үнийн санал авах урилга нь Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ний дагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсгийг мөрдөнө үү.
4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
5. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь 2022, 2023, 2024 онуудын аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
· Борлуулалтын хэмжээ:2022, 2023, 2024 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь 180,000,000.00 (Нэг зуун наян сая) төгрөгөөс багагүй байна.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт хэмжээ:126,000,000.00 (Нэг зуун хорин зургаан сая) төгрөгөөс багагүй байна.
6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
Төлбөрийн дансны мэдээлэл:
Дансны нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг
нэмэгдүүлэх төсөл
Дансны дугаар: MN940090100900011954
Банкны нэр: Төрийн сан банк.
Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.
7. Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
Тендерийг хүлээн авах хаяг:Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим
8. Тендерийн хамт 7,200,000.0 (Долоон сая хоёр зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
9. Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:10 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Тендер нээх хаяг:Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим
10. Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,
Үйлдвэрчний гудамж, Комфорт плаза, 1003 тоот
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Төслийн инженер Ш.Шижирбат
Утас:+976-77006589; 88334579
И-мэйл: erdcmn@gmail.com