ДЦС-2-ын Цахилгаан тоноглолын шинэчлэл (Улаанбаатар)-ийн ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2013 оны 04 дугаар сарын 29
Тендер шалгаруулалтын нэр: ДЦС-2-ын Цахилгаан тоноглолын шинэчлэл(Улаанбаатар)-ийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XYIII-18
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагХудалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерт оролцогчдоос ДЦС-2-ын Цахилгаан тоноглолын шинэчлэл (Улаанбаатар)ажлыггүйцэтгэхтухай цахимтендерирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын ( www.e-procurement.mnдээр байгаа) дагуу зохион байгуулж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20,000(хорин мянга)төгрөгийг цахим хэлбэрээр төлж худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийнболонтуршлагындараахшаардлагыгхангасанбайна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнгийн борлуулалтын хэмжээн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил(Тендерийн материалд санхүүгийн тайланг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Үндэсний Татварын Ерөнхий Газрын мэдээллийн сангаас тендерт оролцогчийн 2011, 2012 оны санхүүгийн тайланг цахим хэлбэрээр шалгана.)
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн3жил буюу 2010-2012 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээгүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.
Тендерийн хамт 25,000,000 (хорин таван сая)төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.
Тендерийг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн 15 цаг 20 минутаднээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
14913 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Их тойруу 80/1
Нэг цэгийн үйлчилгээ, Утас:70111090