Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл ф300 мм-ийн 1.8 км дулааны 2 дугаар магистраль шугамын өөрчлөлт, шинэчлэлтийн ажил

Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл ф300 мм-ийн 1.8 км дулааны 2 дугаар магистраль шугамын өөрчлөлт, шинэчлэлтийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЭБЭХЯ ХБ 2011/15

Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл ф300 мм-ийн 1.8 км дулааны 2 дугаар магистраль шугамын өөрчлөлт, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерийн баримт бичгийн иж бүрдэлийг 150 000.0 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг ЭБЭХЯ-ны Төрийн сан дахь 900030001 тоот дансанд шилжүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн саналын 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот-36. Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газар, 3-р давхар № 313 тоот хаалга. Захиалагчийн хэлтэс

Утас: 341293, Факс: 343479