Баянхонгор суманд шинээр баригдах "Хонгор-1000" орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн 6 кВ-ын ЦДАШ, дэд станц шинээр барих /Баянхонгор/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

                        Огноо:2013 оны 05 дугаар сарын 03

 

Тендер шалгаруулалтын нэр:        Баянхонгор суманд шинээр баригдах "Хонгор-1000" орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн 6 кВ-ын ЦДАШ, дэд станц шинээр барих /Баянхонгор/ ажлын нэг маягийн зураг, альбомыг үндэслэн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар:   ХААГ-А-2013/XYIII-06

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагХудалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянхонгор суманд шинээр баригдах "Хонгор-1000" орон сууцны хорооллын цахилгаан хангамжийн 6 кВ-ын ЦДАШ, дэд станц шинээр барих /Баянхонгор/ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянган)төгрөгийг тушаан худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-с доошгүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:

Санал болгож буй үнийн дүнгийн 30хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3

жил буюу 2010, 2011, 2012 он.

Сүүлийн 3жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жилийн аль

нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30хувиас багагүй ижил төстэй ажил

гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм

- Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах Тусгай зөвшөөрөлтэй байна.

- Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар, бусад дагалдах үйлчилгээ үзүүлэх Тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт10,000,000 (арван сая)төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.

Тендерийг 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагаасөмнөдоорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутаднээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

14193 Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 80/1

Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 70111090, 70125060

www.e-tender.mn, www.procurement.gov.mn

 www.e-procurement.mn