Дулааны цахилгаан станц 5-ийг сүлжээнд холбох цахилгаан дамжуулах агаарын шугамын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ худалдан авах тухай

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2013 оны 05 дугаар сарын 09

  1. Худалдан авах ажиллагааны газарнь XYIII.5.3.3 хуулийн дугаар бүхий ДЦС-5-ийг Сонгино 220/110/35 кВ, Улаанбаатар 220/110/35 кВ дэд станцуудтай холбох 220 кВ 2 хэлхээт ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөв хийх (Улаанбаатар)”ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах сонгон шалгаруулалт явуулах  гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Энэхүү  зөвлөх  үйлчилгээ Дулааны цахилгаан станц 5-ийг сүлжээнд холбох цахилгаан дамжуулах агаарын шугамын техник эдийн засгийн үндэслэл,  зураг төсөв боловсруулах ажил юм. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь дараах баримт бичгийн  баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ үү. Үүнд:

·      Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдахбарилга байгууламжийн зураг төсөл зохиох тусгай зөвшөөрлийн хуулбар

·      Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл

·      Зөвлөх хуулийн этгээдийнажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл (голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар)

·      Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (Сүүлийн 1 жил буюу 2012 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт)

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг(нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт)ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлавч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

14193 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 80/1,

Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70111090, 70135060

www.e-tender.mn;www.procurement.gov.mn

www.e-procurement.mn