“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт 2013 онд хийгдэх дараах бүтээн байгуулалтын ажлуудад оролцохыг урьж байна
Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт 2013 онд хийгдэх дараах бүтээн байгуулалтын ажлуудад тохирсон тусгай зөвшөөрөл, техникийн, хүний нөөцийн болон санхүүгийн чадавхитай аж ахуйн нэгжүүдийг оролцох хүсэлтээ танилцуулгын хамт 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэхийг урьж байна.
1. Баянголын аманд Гандирс хорооллоос Бортолгой хүртэл 5383м дулааны гол шугамын барилга угсралтын ажил
2. Баянголын амны орон сууцны хорооллын Гандирс хорооллоос Бортолгой хүртэл дулааны гол шугамын өргөх насос станцын зураг төсөл барилга угсралтын ажил
3. Ирээдүй цогцолбор хорооллын дулааны 4100 м гол шугам, 6ш дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил
4. Ирээдүй цогцолбор хорооллын 10кВ-ын цахилгааны 2200 м кабель шугам, 6 ш дэд өртөөний зураг төсөл, барилга угсралтын ажил
5. 110/35/10 кВ-ын 2х40 МВА "14-р хороолол" дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажил
6. Шинэ Яармаг хорооллын цахилгааны 110/35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил
7. ДЦС-4-ТӨХК-ийн коллектороос БҮК2-ын салаа хүртэл ф1200 мм-ийн 2,5 км шугамын барилга угсралтын ажил
8. БҮК2-с ТК 844 хүртэл 2ф400, 2ф800 мм-ийн 2000 метр шугамын өртгөтгөлийн барилга угсралтын ажил /ДЦС-4-ТӨХК/
9. Зуух №9-ийг сэргээн засварлах /ДЦС-3/ барилга угсралтын ажил
10. Дулааны ф400 мм-ийн 617 метр, ф200/300мм шугамыг 400 мм болгох, нийт 9392 метр шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Амарын гудамж-22, 408 тоот. “Дэд бүтэц Эрчим хүч” төслийн нэгж.
Утас: 99102951, 99179428