“2 г, д магистралийн Тк-226-аас Тк-234 хүртэлх 1400 метр шугамыг өргөтгөх /Улаанбаатар/”
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр.
Тендер шалгаруулалтын нэр:“2 г, д магистралийн ТК-226-аас ТК-234 хүртэлх 1400 метр шугамыг өргөтгөх /Улаанбаатар/-XYIII.2.27” ажлын гүйцэтгэгчийг сонгоншалгаруулах тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XYIII-26
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагХудалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерт оролцогчдоос : “2 г, д магистралийн Тк-226-аас Тк-234 хүртэлх 1400 метр шугамыг өргөтгөх /Улаанбаатар/” ажлыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянган)төгрөгийг Төрийн сан банкны Худалдан авах ажиллагааны газрын 900009002 тоот дансанд тушаан худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:
Санал болгож буй үнийн дүнгийн 30хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он.
- Сүүлийн гурван жилдхэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50хувиас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна.
- Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
Эрчим хүчний яамны 03.5.1, 03.6, 03.7-д заагдсан ажил, үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна. (мөн туслан гүйцэтгэгчид хамаарна)эсвэл Барилга хот байгуулалтын яамны 2.2.5.Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Тендерийн хамт16,000,000(арван зургаан сая)төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.
Тендерийг 2013 оны 3 дугаар сар 22-ны өдрийн 10 цагаасөмнөдоорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыгбайлцуулан тендерийг2013 оны 3 дугаар сар 22-ны өдрийн 10 цаг 30 минутаднээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 80/1
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар,
2 дугаар 209тоот.Мэргэжилтэн Б.Эрдэнэбулган Утас: 70125060,
www.procurement.gov.mn