Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын зураг төслийг боловсруулах /Улаанбаатар/

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙЗАРЛАЛ

 

Огноо: 2013 оны07дугаар сарын 04

1.    Худалдан авах ажиллагааны газар ньМонгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт дахь XXI.4.4 Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын  системтэй дэд станцын зураг төслийг боловсруулах  /Улаанбаатар/ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьжбайна.

 

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын  системтэй дэд станцын зураг төслийг боловсруулах  /Улаанбаатар/ажил юм.

 

3.    Мэдүүлгээирүүлжбуйзөвлөххуулийнэтгээднь ТБОНӨХБАҮХАТХуулийн                 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг ирүүлнэ. Үүнд: 

3.1  Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагынУлсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар,

3.2  Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл,

3.3  Зөвлөх хуулийн этгээдийнажиллах боловсон хүчний чадавхийн талаарх /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар/,

3.4  Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл (2012 оны санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын байгууллагын болон татварын байгууллагын тодорхойлолт)

Чадварыг нэмэгдүүлж,сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлавч болох бөгөөд мэдүүлгээ дордурдсанхаягаар 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 80/1

Нэг цэгийн үйлчилгээ IIIцонх

Утас: 70111090, 70135060

www.e-tender.mn, www.e-procurement.mn