Төв аймгийн шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2014 оны 03 дугаар сарын 13-ний өдөр.
Тендер шалгаруулалтын нэр:Төв аймгийн шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУ-004/14
Төв аймгийн шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэхтухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200,000-00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендерийн баримт бичгийн үнийг Эрчим хүчний яамны Төрийн сан дахь 900030003 тоот харилцах дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50хувиас багагүй байна.
Сүүлийн3жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн3жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэйажил гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм 3.2.3:Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,засвар/0.4-35 кВ/
Тендерийн хамт 39,400,000-00(гучин есөн сая дөрвөн зуун мянга)төгрөгийн дүнтэй тендерийн баталгаагаргана.
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 14.-ны өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авчнээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 10 цаг 30 минутаднээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-36, Хан-Уулдүүргийн 3-рхороо,
Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIY байр.
Утас: 62263072, 62263073.
www.procurement.gov.mn, www.energy.gov.mn