Эрчим хүчний тоног төхөөрөмж, тоноглолын зураг төсөлд магадлал хийх, Эрчим хүчний салбарын зөвлөх үйлчилгээ болон техникийн дүгнэлт хийх
Эрчим хүчний хөгжлийн төв
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Нэг.
“Эрчим хүчний тоног төхөөрөмж, тоноглолын зураг төсөлд магадлал” хийх хуулийн этгээд, иргэн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Иргэн нь Монгол Улсын зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг дэвтэй байх
2. Мэргэжлийн чиглэлээр зураг төслийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан байх
3. Магадлал хийгч хуулийн этгээд нь зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх
Хоёр.
“Эрчим хүчний салбарын зөвлөх үйлчилгээ болон техникийн дүгнэлт” хийх эрх бүхий хуулийн этгээд, иргэн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Иргэн нь Монгол Улсын зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг дэвтэй байх
2. Техникийн шийдэл хийх
3. Мэргэжлийн үнэн зөв дүгнэлт гаргах
4. Дэвшилтэт технологи нэвтрүүлэх
5. Шинээр баригдаж буй эх үүсвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлд шүүмж хийх
6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чадвартай байх
Дээрхи шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд, хуулийн этгээд дор дурдсан материалыг ирүүлнэ:
а/ Иргэн
Дээрх хоёр сонгон шалгаруулалтанд орох хүсэлт. /Эрчим хүчний тоног төхөөрөмж, тоноглолын зураг төсөлд магадлал хийх, Эрчим хүчний салбарын зөвлөх үйлчилгээ болон техникийн дүгнэлт хийх/
-Ажил байдлын тодорхойлолт;
-Биеийн байцаалт (ТАХ-ийн №1 маягт)
-1 хувь зураг, (3 х 4 –ийн хэмжээтэй)
-Дээд боловсролын диплом, мэргэжлийн зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Боловсруулж, гүйцэтгэсэн ажлын жагсаалт -зураг төслийн жагсаалт; норм норматив баримт бичиг, эрдэм шинжилгээний ажлуудын жагсаалт. /Зураг төслийн жагсаалтыг 2-оос доошгүй зөвлөх зэрэгтэй инженер болон ажиллаж буй байгууллагаараа баталгаажуулсан байх/
б/ Хуулийн этгээд
Дээрх хоёр сонгон шалгаруулалтанд орох хүсэлт. /Эрчим хүчний тоног төхөөрөмж, тоноглолын зураг төсөлд магадлал хийх, Эрчим хүчний салбарын зөвлөх үйлчилгээ болон техникийн дүгнэлт хийх/
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Хуулийн этгээдийн боловсруулж, гүйцэтгэсэн ажлын жагсаалт зураг төслийн жагсаалт. /Норм норматив баримт бичиг, эрдэм шинжилгээний ажлуудын жагсаалт баталгаажуулсан байх/
Холбогдох материалыг дор дурдсан хаягаар 2014 оны 04 дүгээр сарын 15-ний дотор 08-17 цагийн хооронд /ажлын өдөр/ хүлээн авах ба сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 70044236 утсаар авч болно.
Хаяг:Эрчим хүчний яамны өргөтгөлийн байр 3 давхар Эрчим хүчний хөгжлийн төвийн “Хөгжлийн судалгааны хэлтэс”