Завхан сумаас Хэцүү хад хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам, 15/0.4 кВ-ын дэд станц /Увс/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2014-03-14
Тендер шалгаруулалтын нэр: Завхан сумаас Хэцүү хад хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам, 15/0.4 кВ-ын дэд станц /Увс/ (XXYI.1.29)
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУ-002/14

 

         Эрчим хүчний яам 1 эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан сумаас Хэцүү хад хүртэлх 15 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 15/0.4 кВ-ын дэд станц /Увс/ (XXYI.1.29) –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Аудитаар баталгаажуулсан байна. 2011. 2012. 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 3.2.2: 0,4-15 кВ-ын цахилгаан дамжуулах, дэд станц угсралт, засвар

         Тендерийн хамт 8470000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2014 оны 4-р сарын 14 ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 14 -ний өдрийн, 15 цаг 00 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900030003

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбатар-36.Хан-Уул дүүрэг 3-р хороо. Засгийн газрын XIY байр. Эрчим хүчний яам. 3-р давхарт 306 тоот хаалга. Утас 62263072, 62263073. Факс 70043479, 70042359