Шинээр баригдах орон сууцны 11,12,13-р хороолол руу дулааны шугам шинээр тавих, хуучин шугамыг өргөтгөх /Дархан-Уул, Дархан/ ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: Шинээр баригдах орон сууцны 11,12,13-р хороолол руу дулааны шугам шинээр тавих, хуучин шугамыг өргөтгөх /Дархан-Уул, Дархан/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XYIII-22

Худалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр баригдах орон сууцны 11,12,13-р хороолол руу дулааны шугам шинээр тавих, хуучин шугамыг өргөтгөх /Дархан-Уул, Дархан/ ажил-ыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200.000,0 (хоёр зуун мянган)төгрөгийг Төрийн сан банкны Худалдан авах ажиллагааны газрын 900009002 тоот дансанд тушаан худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-          Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жилийн аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-тай тэнцэнэ.

-          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:

            Санал болгож буй үнийн дүнгийн 30хувиас багагүй байна.

-          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он.

-          Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Санал болгож буй үнийн дүнгийн 50хувиас багагүй байна.

-          Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм

03.5.1-д заагдсан ажил, үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

            Тендерийн хамт18.000.000,0(арван найман сая)төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.

Тендерийг 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15:30 цагаасөмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг        2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 00 тинутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Их тойруу 80/1

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар,

 2 давхар 209тоот хаалга. Мэргэжилтэн Б.Халиун. Утас: 70139970, 70125060