Цахилгаан дамжуулах агаарын шугам /Увс, Цагаанхайрхан сум, Хунт, Хулж баг/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-03-10
Тендер шалгаруулалтын нэр: Цахилгаан дамжуулах агаарын шугам /Увс, Цагаанхайрхан сум, Хунт, Хулж баг/
Тендер шалгаруулалтын дугаар: XXVI.1.36.
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цахилгаан дамжуулах агаарын шугам /Увс, Цагаанхайрхан сум, Хунт, Хулж баг/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 н жил /ирүүлэх шаардлагагүй системээс хянана./
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: зураг төсөл боловсруулах байгууллага нь:1-3-4 Угсралт гүйцэтгэх байгууллага нь: 04-15 ба түүнээс дээш кВ
Тендерийн хамт 4000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 4-р сарын 9 ний өдрийн 09 цаг 20 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 9 -ний өдрийн, 09 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Худалдан авах ажиллагааны газар, нэг цэгийн үйлчилгээ