1 дүгээр хорооллын ХТП5-ын дэргэд 10 кВ-ын хуваарилах байгууламж шинээр барих /Улаанбаатар/ Тендер шалгаруулалтын дугаар: 2014-ХААГ-XXVI.1.18

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-03-21
Тендер шалгаруулалтын нэр: 1 дүгээр хорооллын ХТП5-ын дэргэд 10 кВ-ын хуваарилах байгууламж шинээр барих /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: 2014-ХААГ-XXVI.1.18

         Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос 1 дүгээр хорооллын ХТП5-ын дэргэд 10 кВ-ын хуваарилах байгууламж шинээр барих /Улаанбаатар/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгиййн 70 хувиас доошгүй үнийн дүнтэй 10 кВ-ын хуваарилах байгууламжийн угсралт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 3.2.5; 2.1.2:
 
         Тендерийн хамт 11000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 4-р сарын 21 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 21 -ний өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 900009002

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар. Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090