Бүтээн байгуулалтын ажлын шалгаруулалтын урилга
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоол “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарт 2014 онд хийгдэх дараах бүтээн байгуулалтын ажлуудад тохирсон тусгай зөвшөөрөл, техникийн, хүний нөөцийн болон санхүүгийн чадавхтай аж ахуйн нэгжүүдийг оролцох хүсэлтээ компанийн танилцуулгын хамт 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1. "Амгалан дулааны станц"-ын ахуйн хэрэгцээний цэвэр усан хангамжийн угсралтын ажил;
2. “Шар хад, Амгалан” орчмын бохир ус татан зайлуулах, ариутгах татуургын шугам сүлжээний ажил;
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж 22, 408 тоот, “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж
Утас: 70005501, 70005505.