12 а магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2хФ400 мм голчтой шугамыг 2хФ500 мм болгон өргөтгөх, 3х500х70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц барих, зургийн хамт /Улаанбаатар/ (IV.211)
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015-04-27
Тендер шалгаруулалтын нэр: 12 а магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2хФ400 мм голчтой шугамыг 2хФ500 мм болгон өргөтгөх, 3х500х70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц барих, зургийн хамт /Улаанбаатар/ (IV.211)
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУА-2015/05
Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос 12 а магистралийн ТК-1211 цэгээс урагш гарсан 2хФ400 мм голчтой шугамыг 2хФ500 мм болгон өргөтгөх, 3х500х70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станц барих, зургийн хамт /Улаанбаатар/ (IV.211) ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200.000,0 (хоёр зуун мянган) төгрөгийг тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн баримт бичгийн үнийг Эрчим хүчний хөгжлийн төвийн Голомт банкин дахь 2105010095 тоот харилцах дансанд шилжүүлнэ.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 он
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд ижил төстэй дулааны магистраль шугамын барилга угсралтын ажлыг дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
-0.9.9.0.7-40.0-өөс доош кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах /ЭХЯ/
-Эсвэл Дулааны гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /БХБЯ/
Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:
-03.5.2. 16-40кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦДП-ны угсралт, түүний туршилт, тохируулга дагалдах ажил үйлчилгээ
-03.2.1. 0.4-10кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга дагалдах ажил үйлчилгээ
-Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) /БХБЯ/
-Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 72,960,000.0 (далан хоёр сая есөн зуун жаран мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 5-р сарын 28 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 5-р сарын 28 -ний өдрийн, 13 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
17050 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5-р хороолол, Нарны зам 55 Эрчим хүчний хөгжлийн төв,
Утас 70116040 , www.energy.gov.mn