“Дулааны 9 Ж магистраль, ДХ-994 цэгээс ДХ-9107 цэг хүртлэх 2ф250/300 мм-ийн голчтой шугамыг 2ф400 мм болгон өргөтгөх гадна дулааны шугамын барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгүүлэх тендерийн бичиг баримт

Эрчим хүчний яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос W-9J-12 дугаартай  Дулааны 9 Ж магистраль, ДХ-994 цэгээс ДХ-9107 цэг хүртлэх 2ф250/300 мм-ийн голчтой шугамыг 2ф400 мм болгон өргөтгөх гадна дулааны шугамын барилга угсралтын ажил”-ын гүйцэтгүүлэх тендерийг 2022 оны 11 сарын 25-ны өдөр дотоодын өрсөлдөөнд нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. Тендерийн нээлтийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны  өдрийн 12 цагт нээсэн бөгөөд ирүүлсэн тендерийг үнэлэхэд шаардлага хангасан оролцогч шалгараагүй тул  уг тендер амжилтгүй болсон.