Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах агаарын шугам барих Төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн олон нийтийн танилцуулга
Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) нь Чойр-Сайншандын 220,08километр (км) урт, 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), Сайншанд хотод 220/110/35 кВ-ын дэд станц шинээр барихболон 220 кВ-ын Чойр дэд станцыг өргөтгөх(цаашид “Төсөл” гэх) ажлуудыг санхүүжүүлэхээр судалж байна.
Энэхүү төсөл нь цахилгаан дамжуулах сүлжээгсайжруулах, дамжуулалтын алдагдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийгдамжуулах сүлжээнд холбох болон байгаль орчны нөлөөллийг бууруулах өндөр ач холбогдол бүхий төсөл юм.
Төсөл нь “А”ангилалд хамаарч байгаа тул дэлгэрэнгүй Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг хийсэн. Иймд дараах баримтуудыг Эрчим хүчний яамны цахим хуудаснаа олон нийтэд танилцуулахаар байршуулж байна. Үүнд:
1. Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний (БОННБҮ) тайлан Англи болон Монгол хэлнээ
2. БОННБҮ Техникийн бус хураангүй (ТБХ) Англи болон Монгол хэлнээ
3. Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө (ОТОХТ) Англи болон Монгол хэлнээ
4. Байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөө (БОНҮАТ) Англи болон Монгол хэлнээ
6. Газар Чөлөөлөлт, Нүүлгэн Шилжүүлэлтийн Үйл ажиллагаа (ГЧНШҮА) Англи болон Монгол хэлнээ
Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.