- Монгол Улсын Эрчим Хүчний Яам (ЭХЯ) буюу эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Дундговь аймгийн төв Мандалговьд 100 МВт-ын Салхин цахилгаан станцын “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP)) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөлд салхин цахилгаан станц болон Мандалговь дэд станцтай холбох 3 км урт цахилгаан дамжуулах шугам багтана.
- ЭХЯ нь Дэлхийн Банкны группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорацийг (IFC)-ийг төслийн бэлтгэл ажил болон өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад тэргүүлэх зөвлөхөөр томилсон болно.
- ЭХЯ нь тус төслийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдэд зориулан Урьдчилсан шалгаруулалтын хүсэлт /RFQ/-ийг зарлаж байна. Сонгон шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь Монгол Улсын “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-тай урт хугацааны “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” /PPA/ байгуулж, төслийг Барих-Ашиглах-Шилжүүлэх /BOT/ нөхцөлөөр хэрэгжүүлнэ.
- Урьдчилсан шалгаруулалтын зорилго нь төслийн хэрэгжүүлэгчийг сонгох олон улсын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцох боломжтой өргөдөл гаргагчдын жагсаалтыг бүрдүүлэхэд оршино. ЭХЯ нь ижил төстэй хэмжээний салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, дангаар оролцогч хуулийн этгээд эсхүл түншлэл хэлбэрээр оролцох сонирхолтой этгээдүүдийг урьдчилан шалгаруулахаар зорьж байна. Өргөдөл гаргагчдад тавигдах шалгуур нь техникийн, санхүүгийн болон эрх зүйн чадавхад үндэслэх бөгөөд ижил төстэй хэмжээний салхин цахилгаан станцын төслийг хөгжүүлэх, санхүүжүүлэх, барьж байгуулах, ашиглах туршлагатайг нотлох зорилготой. Түүнчлэн өргөдөл гаргагчид бизнесийн тодорхой шалгуурыг хангах, санхүүгийн чадавхийг нотлох, хууль эрх зүйн хувьд зохих шаардлагыг хангасан байх шаардлагатай.
- Сонирхогч этгээдүүд RFQ болон салхины хэмжилт, судалгаа, холбогдох мэдээллийг авах хүсэлтийг Эрчим хүчний яаманд ирүүлнэ. Тус баримт бичгийг буцаан олгохгүй нөхцөлөөр 500.00 /таван зуун/ ам.долларын төлбөр төлснөөр авах боломжтой бөгөөд төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ. Үүнд:
Банкны нэр: Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар: MN500004000415180496
Дансны нэр: “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК
Валют: Ам.доллар /USD/
- Сонирхогч этгээдүүд RFQ-д заасан шалгуурын дагуу урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна. Зөвхөн RFQ-д заасан бүх шалгуурыг хангасан болох нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичгээр нотлогдсон хүсэлт гаргагчдыг төслийн үнийн санал ирүүлэх дараагийн шатанд оролцохыг урих болно.
- Өргөдөл гаргагчид урьдчилсан шалгаруулалтын өргөдлөө 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын цагаар /GMT+8/ 14:00 цагаас өмнө Эрчим хүчний яаманд ирүүлсэн байх шаардлагатай. Баримт бичгийн бүрдэл, хүсэлт, RFQ болон урьдчилсан шалгаруулалтын үйл явцтай холбоотой нэмэлт мэдээлэл авах хүсэлт, асуултыг албан бичгээр дараах хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
Хүлээн авагч: Төсөл шалгаруулалын хороо
windauction@energy.gov.mn болон windauctionmn@gmail.com
Монгол Улсын Эрчим Хүчний Яам
Хуулбар хүргүүлэх:
Хатагтай Шобана Венкатараман (svenkataraman1@ifc.org )
Ноён Жэфф Рагчаа (jragchaa@ifc.org )
Олон Улсын Санхүүгийн Корпораци
|
- The Ministry of Energy of Mongolia (MOE), the government authority responsible for the energy sector in Mongolia, intends to implement an approximately 100 MW wind Independent Power Producer (IPP) project in Mandalgovi, Mongolia (Project). The Project will include the power plant and a 3 km transmission line connecting it to the Mandalgovi substation.
- MOE has appointed the International Finance Corporation (IFC), a member of the World Bank Group, as its lead transaction advisor for the preparation and competitive tendering of the Project.
- The MOE is now issuing a Request for Prequalification (RFQ) to parties interested in participating in the selection process for the Project. The selected developer will enter into a long-term Power Purchase Agreement (PPA) with Mongolia’s National Dispatching Center, and implement the Project on a Build-Operate-Transfer (BOT) basis.
- The prequalification process is intended to identify a pool of potential applicants eligible to participate in an international competitive bidding process to select the developer. The MOE seeks to prequalify interested parties, whether single business entities or consortia, with prior experience in implementing wind power generation projects of comparable scale. The qualification criteria for applicants are based on technical, financial and legal capacity, and are designed to demonstrate a proven track record in developing, financing, constructing and operating wind power plants of comparable scale. In addition, applicants must satisfy certain business criteria, demonstrate minimum financial strength and be in good legal standing.
- Interested parties are invited to send a request to the MOE to obtain access to the RFQ and to the information package containing wind measurement data and other information and studies. These documents will be made available for purchase for a non-refundable fee of Five Hundred United States Dollars (USD 500.00) payable to the account specified below:
Bank Name: Trade and Development Bank of Mongolia
Account Number: MN500004000415180496
Account Name: National Dispatching Center LLC
Currency: United States Dollar / USD
- Interested parties are invited to submit a prequalification application in accordance with the criteria set forth in the RFQ. Only applicants whose prequalification submissions demonstrate compliance with all criteria set out in the RFQ will be invited to submit bids for the Project.
- Applicants must submit their prequalification applications to the MOE no later than 14:00 Ulaanbaatar time (GMT+8) on or before July 31, 2026 (or on such other day and time as instructed by MOE, in accordance with the RFQ). All completed applications, as well as any requests for additional information or questions concerning the RFQ and the prequalification process, must be submitted in writing to the contacts listed below:
To: Auction Organizing Working Group
(windauction@energy.gov.mn and windauctionmn@gmail.com )
Ministry of Energy of Mongolia
With copy to:
Ms. Shobana Venkataraman (svenkataraman1@ifc.org)
Mr. Jeff Ragchaa (jragchaa@ifc.org)
International Finance Corporation
|
|
Энэхүү Урьдчилсан шалгаруулалтын хүсэлтийн мэдэгдэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа гэрээ, үүрэг хүлээх, хөрөнгө оруулалт хийх санал, урилга, эсхүл уриалга гэж үзэхгүй. Энэхүү мэдэгдэлд тусгагдсан аливаа зүйл нь ЭХЯ-нд ямар нэгэн үүрэг хүлээлгэхгүй бөгөөд урьдчилсан шалгаруулалт, тендер, эсхүл төслийг үргэлжлүүлэх талаар заавал биелүүлэх үүрэг, амлалт үүсгэхгүй. ЭХЯ нь өөрийн үзэмжээр, аливаа хариуцлага хүлээхгүйгээр, шалтгаан тайлбарлах үүрэггүйгээр урьдчилсан шалгаруулалт эсхүл тендерийн үйл явцыг өөрчлөх, нэмэлт оруулах, түдгэлзүүлэх, сунгах, зогсоох, цуцлах, энэхүү мэдэгдэл болон RFQ-д заасан нөхцөл, хуваарийг өөрчлөх, аливаа эсхүл бүх өргөдлийг татгалзах эрхтэй бөгөөд аливаа өргөдөл гаргагчийг урьдчилан шалгаруулах, аливаа этгээдийг үнийн санал ирүүлэхэд урих, эсхүл төслийг олгох үүрэг хүлээхгүй.
Оролцогч этгээдүүд урьдчилсан шалгаруулалтын үйл явцад оролцох, энэхүү мэдэгдэлд хариу ирүүлэхтэй холбоотой бүх зардал, эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцна. Энэхүү мэдэгдэлд агуулагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн байдал, үндэслэлтэй байдлын талаар илэрхий эсхүл далд хэлбэрээр аливаа баталгаа, мэдэгдэл өгөхгүй бөгөөд мэдээлэл хүлээн авагч бүр өөрийн бие даасан үнэлгээ, нягтлан шалгалтыг хийх үүрэгтэй. ЭХЯ, түүний төлөөлөгч, зөвлөх, мэргэжилтэн, эсхүл зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аливаа этгээд нь энэхүү мэдэгдэлд хариу ирүүлэх, эсхүл түүнтэй холбоотой аливаа судалгаа, өргөдөл, хэлцэл, гүйлгээ хэрэгжсэн эсэхээс үл хамааран аливаа этгээдэд учирсан зардал, хохирол, эрсдэлийн хариуцлага хүлээхгүй болно.
|
This Notice of Request for Prequalification (Notice) is issued for information purposes only and does not constitute, and shall not be construed as, an offer, invitation or solicitation to enter into any contract or commitment, or to make any investment. Nothing in this Notice shall create any obligation on the part of MOE, nor any binding commitment to proceed with the prequalification process, the tender or the Project. MOE reserves the right, in its sole discretion and without liability or any obligation to give reasons, to amend, supplement, suspend, extend, discontinue or terminate the prequalification process or the tender, to vary any of the terms or timetable set out in this Notice or the RFQ, to reject any or all applications, and is under no obligation to prequalify any applicant, to invite any party to bid, or to award the Project.
Parties participate in the prequalification process and respond to this Notice entirely at their own cost and risk. No representation or warranty, express or implied, is given as to the accuracy, completeness or reasonableness of the information contained in this Notice, and each recipient should carry out its own independent assessment and verification. Neither MOE nor any of its agents, representatives, advisers or consultants will be liable or responsible to any person for any cost, expense, loss or risk incurred in responding to this Notice, or in any investigation, application or transaction, whether or not consummated, which may follow.
|