Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.07.09) БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хван болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион зарлахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын гарааны 100 хоногийн үр дүнг танилцууллаа.
ОХУ-ын “Чадан” дэд станцаас нийлүүлж буй цахилгаан эрчим хүч 2026 оны долоодугаар сарын 5-ны 22.47 цагт тасарч, Баруун бүсийн эрчим хүчний систем хүчдэлгүй болсон.
Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2026.07.06) боллоо.
Эрчим хүчний яам өнөөдөр (2026.07.06) энэ оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийлээ. Энэ үеэр сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлсэн талаараа тодотгов. Тэрбээр “Бид салбарынхаа өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахын сацуу ирэх 20 жилийн хөгжлийн суурийг тавилаа.
“Монголын алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар өнөөдөр (2026.07.03) шав тавилаа.
Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.07.03) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх, эсэх асуудлыг хэлэлцлээ
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08.00 цагаас эхлэн ажил хаялт зохион байгуулахаар зарлаад байсан.
Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос долоодугаар сарын 1-ний өдөр ажил олгогчийн төлөөлөлтэй уулзаж, харилцан ойлголцсоны дагуу ажил хаялтыг зогсоож буй тухай албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Монгол Улсын Эрчим хүчний яам нь сумдын цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчмийн чанар (Хүчдэлийн хазайлтыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах)-ыг сайжруулах, цахилгаан эрчмийн алдагдлыг бууруулах, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдалтыг бууруулах зорилгоор Тархмал нар, батарейн хосолмол систем бүхий төслүүдийг Аукционоор сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.
GOBI REGION RENEWABLE ENERGY AUCTION LOT -2
Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээн, сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг Эрчим хүчний яамнаас 2026 оны зургаадугаар сарын 18-нд олон нийтэд ил тод, нээлттэйгээр амжилттай зохион байгуулсан.