“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЗАРИМ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
  1. Төслийн жолооч - 1

Ажлын хамрах хүрээ

  • Төслийн нэгжийн автомашины хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтыг зохих журмын дагуу хариуцан ажиллах;
  • Төслийн удирдлагаас гаргасан шийдвэр, зохион байгуулж буй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
  • Хариуцсан автомашинд шаардлагатай засвар үйлчилгээ, үзлэг, оношилгоог цаг тухайд нь хийлгэх ажлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг санхүүгийн нэгжид тайлагнах;
  • Хариуцсан автомашины засвар үйлчилгээ болон шатахуун зарцуулалтын бүртгэл, тооцоог хөтөлж, санхүүгийн нэгжтэй тооцоо нийлэх;
  • Ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой бусад ажил, үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх.

Мэргэжил, мэргэшил:

  • “В”, “С” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх.

Ажлын туршлага:

  • Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх;
  • Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Автомашины ашиглалт, засвар үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байх;
  • Хариуцлагатай, нягт нямбай ажиллах чадвартай байх.

Тусгай шаардлага:

  • Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

 

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар /E-mongolia цахим системээс/;

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

  1. Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтан - 1

Ажлын хамрах хүрээ

            Төслийн байгаль орчин, нийгмийн асуудлын хүрээнд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г төлөвлөгөөт хугацаанд, үр дүнтэй, байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр хэрэгжүүлэх, төслийн хүрээнд байгуулах гэрээ хэлцэл, худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах.

  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)-ний тайланд тодотгол оруулах, жил бүрийн БОМТ-г боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах.
  • БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах.
  • БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон оролцогч талуудын уялдаа холбоог зангидах, уулзалт, хурал зохион байгуулах, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах.
  • Төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй газар чөлөөлөх гэрээ байгуулах, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж, хяналт тавих, тайлагнах.
  • Төсөлтэй холбоотой нийгмийн асуудлын хүрээнд гарсан зөрчлийг засаж залруулах арга хэмжээний төлөвлөгөөг журмын дагуу боловсруулах, төрийн захиргааны байгууллагууд болон орон нутаг хоорондын уялдаа холбоог хангах.
  • Байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бүх төрлийн гэрээний төслийг боловсруулах, гэрээ байгуулах, бүртгэх, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж, дүгнэх.
  • Төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг хууль журмын дагуу төлөвлөж, зохион байгуулах.
  • Хуулийн байгууллагад төсөл хэрэгжүүлэх нэгжийг төлөөлөн оролцох.
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. Магистр зэрэгтэй бол давуу тал болно.

Мэргэжил:

  • Санхүү
  • Эрх зүй

Туршлага: Мэргэжилээрээ 10-аас доошгүй жил ажилласан, багаар ажилласан туршлагатай. Төрийн байгууллагад болон санхүү, эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Багаар ажиллах, харилцааны өндөр соёлтой, албан бичиг боловсруулах чадвартай.
  • Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, өөрийгөө дайчилдаг, тууштай, нямбай.

Тусгай шаардлага:

  • Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах
  • Хувийн болон албаны нууцыг хадгалах
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэх, сертификат, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

  1. Санхүүгийн ажилтан - 1

Ажлын хамрах хүрээ

            Төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү, НББ-ийн дотоодын хууль журам, хөгжлийн түншийн бодлого журмын нийцлийг хариуцах, санхүүгийн тайлагналыг хэрэгжүүлэх, хөндлөнгийн аудит хийлгэх.

  • Төсөл хэрэгжүүлэх нэгжид санхүү, НББ-ийн удирдлагын системийг нэвтрүүлж, ашиглана.
  • Төслийн санхүүгийн менежментийг хариуцан гүйцэтгэнэ, Үүнд: төсөвлөлт, санхүүгийн төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, дотоод хяналт,санхүүгийн гүйцэтгэлийг зохион байгуулах, НББ-ийг хөтлөх.
  • УСНББОУС-т нийцсэн санхүү , НББ-ийн удирдлагын системийг нэвтрүүлж, хэрэгжилтийг гүйцэтгэх.
  • СТОУС-т нийцсэн санхүү, НББ-ийн ийн удирдлагын системийг нэвтрүүлж, хэрэгжилтийг гүйцэтгэх.
  • Төслийн жилийн төсөв боловсруулж, батлуулах, гүйцэтгэлийг зохион байгуулах
  • Төслийн төсвийн хуваарь боловсруулах, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.
  • Төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, санхүүгийн гүйцэтгэлийг хянах, гүйлгээний бичиг баримт боловсруулах, санхүүжилтийн хүсэлт боловсруулах, гүйлгээг хийх.
  • Хууль дүрэм журмын нийцлийг ханган, санхүүгийн тайлан боловсруулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хүлээн авах.
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:

  • Нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй

Туршлага: Мэргэжилээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Төлөвлөгөө гаргах, тайлан боловсруулах, багаар ажиллах манлайлах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэх.
  • Удирдлагын өндөр хариуцлагатай, ёс зүй ашиг сонирхлоос ангид байх, Асуудлыг системтэй, бүтэцтэйгээр шийдвэрлэх сэтгэлгээтэй, зөрчил маргааныг эв зүйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй.        

Тусгай шаардлага:

  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Хувийн болон албаны нууцыг хадгалах

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж: Дээр дурдсан баримт бичгийн аль нэгийг бүрдүүлээгүй, эсхүл шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэж, сонгон шалгаруулалтад тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Хаяг:Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп оффис”, 201 тоот “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн оффис.

Утас: 77551516

Баримт бичиг ирүүлэх хугацаа:

2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагаас өмнө.

---оОо---