ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТүгээхShare共有する공유하기
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Ажлын хамрах хүрээ

Төслийн удирдах хорооны удирдлага хяналт дор Төслийн бүх үe шатанд төлөвлөлт, удирдлага, зохицуулалт, бүх талын хяналтаар шуурхай хангаж, төсөлд оролцогч нарын хамтын ажиллагааг уялдуулан, төсөл хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах замаар дэд төслүүдийг батлагдсан хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах, үр дүнг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын өмнө хариуцах;

  • Олон улсын банк санхүүгийн байгууллага, ЭХЯ, СЯ болон бусад холбогдох газруудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • Төслийн үйл ажиллагааны, жилийн болон улирлын төлөвлөгөө, тайлан, үйл ажиллагааны хэрэгжилт, хагас болон жилийн тойм зэрэг төслийн хэрэгжүүлэлтийн үйл явцыг тайлагнах;
  • Дэлхийн банк болон ЭХЯ, Сангийн яам, Улаанбаатар хотын захиргаа, УБДС ТӨХК-ийн хоорондох төслийн уялдаа холбоог хангах;
  • Төсөл хэрэгжүүлэх явцад донор байгууллагууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын шаардлагын дагуу хөрөнгө зарцуулалтад олон улсын аудит оруулахад бэлдэх ажлыг зохион байгуулах;
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн өдөр тутмын үйл  ажиллагааг хариуцан зохион байгуулах;
  • Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах удирдлага зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, магистр зэрэгтэй бол давуу тал болно.

Мэргэжил:

  • Эрчим хүчний чиглэлээр инженер мэргэжилтэй байх.
  • Удирдлагын чиглэлээр давхар мэргэжилтэй бол давуу тал болно.

Туршлага:

  • Эрчим хүчний салбарт  10-aac   доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилд нь удирдах албан тушаалд ажилласан байх.          

 Ур чадвар:

  • Удирдах, багаар ажиллах чадвартай байх;
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлага, мэдлэгтэй Төрийн өндөр албан тушаалтнууд, ажилтнууд, олон улсын байгууллагууд зэрэг янз бүрийн оролцогч талуудтай амжилттай ажиллаж байсан туршлагатай байх;

Тусгай шаардлага:

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
  • Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт;
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
  • Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  • Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ.

---оОо---