ДУЛААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ
ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ээр дулааны эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “үйлдвэрлэгч”, “дамжуулагч”, “түгээгч”, “хангагч” гэх) болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг.
Даян дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд эрчим хүчний хэмнэлтийг тооцох, үргүй зардлыг бууруулах, эрчим хүчний хангамжийг найдваржуулах зорилгоор үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн хооронддулааны эрчим хүчийг хэмнэх, хариуцлагын тогтолцоо бий болгох үүднээс төвлөрсөн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийннормоос хэтэрсэн нэмэлт усны алдагдлыг тооцох зохицуулалтын төслийг танилцуулж байна.
Дүрэмд нэмэлторуулах төсөлтэй танилцан, саналаа 2024.11.15-наас 2024.12.15-ны өдрийн хооронд ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэлд gerel@energy.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Жич: Санал авах хугацаа дууссан.
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
Найм. Төлбөр тооцооны журам
8.6. “Хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнийг тооцож төлнө.” гэснийг
8.6. “Хэрэглэгч нь сүлжээний буцах усны халууныг батлагдсан графикаас 4 хэмээс дээш хэмжээгээр өндөржүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн хэмд ногдох ашиглахгүй буцаасан дулааны үнэ,төвлөрсөн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нормоос хэтэрсэн нэмэлт усны алдагдал, түүгээр алдах дулааны эрчим хүчний үнийг төлнө.” гэж нэмэлт оруулж өөрчлөх;
Eс. Дулааны эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх
9.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, хангагчийн эрх бүхий ажилтан нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан болон дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлнэ. Үүнд:
9.1.5. “хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан усны төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөөгүй” гэснийг
9.1.5.“хэрэглэсэн дулааны болон буцаагаагүй хувирсан ус,төвлөрсөн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн нормоос хэтэрсэн нэмэлт усны алдагдал, түүгээр алдах дулааны эрчим хүчнийтөлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөөгүй”гэж нэмэлт оруулж өөрчлөх;
“Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2026.01.15-ны өдрийн дотор ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтэс (enkhtuvshin@energy.gov.mn)-т ирүүлнэ үү.
НОРМАТИВЫН БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зохицуулалтад мөрдөж буй нормативын баримт бичгүүдийг шинэчлэх, боловсронгуй болгох хүрээнд Нормчлолын сангийн хөрөнгөөр шинэчлэн сайжруулсан “Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төслийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дэргэдэх Стандартчилал-нормчлолын хорооны 2023.03.24-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжсэн. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024.09.04-ний өдрийн А/157 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус дүрмийн төсөлд шүүмж-дүгнэлт гаргасны дагуу төсөл боловсруулагчид холбогдох эрх зүйн баримт бичигт нийцүүлэн засаж залруулав. Дэлгэрэнгүй...
“Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн төсөлтэй танилцан, холбогдох саналаа 2026.01.15-ны өдрийн дотор ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтэс (enkhtuvshin@energy.gov.mn)-т ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ