
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Яам нь үйл ажиллагааны доор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
- Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах;
- Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
- Эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, ажиллагааг хангах;
- Эрчим хүчний эх үүсвэрүүдийн түлшний баланс гаргах замаар нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг өргөжүүлэх;
- Салбарын эдийн засгийн үр ашигтай байх, санхүүгийн чадавхыг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Эрчим хүч, түлш (эрчим хүчний нүүрс болон бусад төрөл)-ний салбарт шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний балансын судалгаа, стандарт, норм, нормативын баримт бичиг, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
- Салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;
- Эрчим хүчний хангамжийн аюулгүй байдалд хяналт тавих;
- Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО
Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
- Эрчим хүчний салбарын стратеги төлөвлөлтийн бодлогыг боловсруулах, уламжлалт болон сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний түлшний талаарх бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Эрчим хүчний үйлдвэрлэл хангамжийн эрсдэлийнудирдлагыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний нүүрсний хангамжийн тасралтгүй, найдвартай байдал, нүүрсний чанар, нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зохион байгуулах;
- Яамны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг хангуулах, төрийн албаны манлайлыг хангах, төрийн захиргааны албыг шуурхай удирдан, яамны дотоод ажлыг оновчтой төлөвлөн зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийн хэвийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;
- Хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, төсөл арга хэмжээ, тусламжийн хөрөнгийн үр ашигтай байдалд хяналт тавих, төрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг үнэлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, статистик мэдээлэл гаргах, эрчим хүчний үндэсний баланс гаргах ажлыг зохион байгуулах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах;
- Салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж зөвлөгөө өгөх, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, техникийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, эрчим хүчний барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах, хүлээн авах ажлыг зохион байгуулах, зохицуулах,эрчим хүчний барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих;
- Салбарын бодлого, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгүүлэх, хянах, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль зүйн техник, арга зүйн зөвлөмжөөр хангах.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ЧИГ ҮҮРЭГ
Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн доор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
1. бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын стратеги төлөвлөлтийн бодлогыг боловсруулах, эрчим хүчний болог сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний түлшний талаарх бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийн загварыг боловсронгуй болгох бодлогын удирдамжаар хангах, чим хүчний шинэ эх үүсвэр, шугам сүлжээ, үйлдвэрлэл, мэдээллийн технологийг хөгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.
- Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Эх үүсвэр төлөвлөлтийн нэгж, Төсөл, хөтөлбөр хамтын ажиллагааны нэгж ажиллана.
- Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хөгжлийн бодлого болон стратеги төлөвлөлтийн суурь судалгаа, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах системийг боловсронгуй болгох, сэргээгдэх болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын стандарт, норм, нормативыг боловсруулж батлуулах ажлыг бодлогын удирдамжаар хангах, бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах, эрчим хүчний талаар олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, Засгийн газар, сайдаас гарах шийдвэр, бодлогын хувилбар, зөвлөмж, тэдгээрт өгөх үнэлэлт, дүгнэлт гаргахад чиглэгдэнэ.
- Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.
- Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, түлшний чиглэлийн холбогдох аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, холбогдох бусад яам, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.
2. эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, эрсдлийн удирдлага, аюулгүй ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд эрчим хүчний эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний нүүрсний хангамжийн тасралтгүй, найдвартай байдал, нүүрсний чанар, нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн ашиглалт, аюулгүй байдлыг дээшлүүлэх, технологийн зөрчлийг судлан бүртгэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн системийн горим ажиллагаа, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлтийг зохицуулах, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг зохион байгуулах, салбарын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, хэрэгжилтийг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, техникийн хяналт хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн болон техник ашиглалт, аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журам боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах, дулааны цахилгаан станц, дулааны станцуудын нүүрсний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг хангах, зохион байгуулах, нүүрсний чанар, нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зохион байгуулах, орон нутгийн эрчим хүчний үйлвэрлэлийн нүүрсний хангамжийн найдвартай байдал, уурхай-үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нүүрсний давхаргын метан хий, түүнтэй холбогдох бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд Эрсдэлийн удирдлага, Түлшний нэгж ажиллана.
- Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрчим хүчний эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийн ашиглалт, аюулгүй байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний нүүрсний хангамжийн тасралтгүй, найдвартай байдал, нүүрсний чанар, нөөцийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зохион байгуулах, биелэлтийг нэгтгэн үнэлж, дүгнэх, тайлагнах, мэдээлэл, шийдвэр гаргах механизмд энэ чиглэлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газар, эрхэлсэн сайдаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, салбарын цаг үеийн ажлыг төлөвлөн хэрэгжүүлж тайлагнах замаар хэрэгжинэ.
- Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох мэдээлэл, шийдвэр гаргах механизмд энэ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангана.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон эрчим хүчний чиглэлийн холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бусад яамдууд, онцгой байдал болон холбогдох агентлаг байна.
3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, салбарын ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлох, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийг хангах, аймаг, нийслэлийн Засаг даргын гэрээний биелэлтийг хангуулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, ёс зүйн дэд хорооны ажлыг зохион байгуулах, хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, жендерийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд салбарын хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны албан хаагчдад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, чадавхийг дээшлүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах ажлыг зохион байгуулна.
- Төрийн захиргааны удирдлагын газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна.
- Төрийн захиргааны удирдлагын газрын үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яамдын ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага байна.
- Төрийн захиргааны удирдлагын газрын удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зорилт, чиг үүрэг, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
4. санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, яамны албан хаагчдын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, концесс, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавьж ажиллах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангах, худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, төсвийн ерөнхийлөн болон шууд захирагчийн төсөв, санхүүгийн сар, улирал, жилийн хуваарилалтыг хариуцан төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд Хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилтийн нэгж ажиллана.
- Нэгжийн чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, төслийн хэрэгжилтийн нэгж ажиллах ба нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг эдийн засаг, санхүүгийн төлөвлөлт, хэрэгжилтэд бодлого, арга зүйн удирдамжаар хангах, тус салбарт хөрөнгө оруулах, гадаадын зээл, тусламж авахтай холбогдсон шийдвэрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
- Энэ нэгж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөв, санхүүгийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим), иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох яам, нутгийн захиргааны байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.
5. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, төлөвлөгөөний биелэлт, яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, төсөл арга хэмжээ, тусламжийн хөрөнгийн үр ашигтай байдалд хяналт тавих, төрийн байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг үнэлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, статистик мэдээлэл гаргах, эрчим хүчний үндэсний баланс гаргах ажлыг зохион байгуулах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулахчиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрчим хүчний салбарын мэдээлэл, зөвлөмж, мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, хэрэглэгчийг шуурхай үйлчилгээ, мэдээллээр хангана.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна.
- Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, яамдын ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага байна.
6.Салбарын хяналт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж зөвлөгөө өгөх, эрчим хүчний барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, аюулгүй байдалд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөмж зөвлөгөө өгөх, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, техникийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, эрчим хүчний барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.
- Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг эрчим хүчний салбарын хяналт шалгалт, цагийн үеийн мэдээллээр хангаж ажиллана.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, прокурорын байгууллага, аймаг, нийслэлийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчид болон хуулиар эрх олгогдсон улсын байцаагч, эрчим хүчний үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрчим хүч хэрэглэгч, сонирхогч тал байна.
- Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд байна.
7. Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
- Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, хууль тогтоомжийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх заавар, журмын төсөл боловсруулахад хууль зүйн техник, арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, боловсронгуй болгох санал боловсруулах, яамны үйл ажиллагааны хүрээнд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргах шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, Засгийн газрын гишүүн-аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, салбарын хүрээний гэрээ, хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад хууль зүйн техник, арга зүйн зөвлөмж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг бүртгүүлэх, хянах, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль зүйн техник, арга зүйн зөвлөмжөөр хангах, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлагын шийдвэрийн дагуу яамыг төлөөлж шүүх, прокурор, холбогдох хуулийн байгууллагатай харьцах, шаардлагатай бусад асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны албан хаагчдад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй.
- Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, яамдын ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байна.
ЭХ СУРВАЛЖ:
Төрийн захиргааны удирдлагын газар
Газрын дарга: Ж.Хичээнгүй
Утас: 51-263046