ТЕНДЕРИЙН УРИЛГА
2013 оны 04 дүгээр сарын 11
Тендер шалгаруулалтын нэр: ДЦС-2-ын ПТ-12-35 турбины тохируулгын блок сольж шинэчлэх /Улаанбаатар/ ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XYIII-20
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерт оролцогчдоос ДЦС-2-ын ПТ-12-35 турбины тохируулгын блок сольж шинэчлэх /Улаанбаатар/ ажлыггүйцэтгэхтухай цахимтендерирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын /www.e-procurement.mn, www.e-tender.mn, www.procurement.gov.mn/ дагуу зохион байгуулж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20,000 /хорин мянган/төгрөгийг худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил(Тендерийн материалд санхүүгийн тайланг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Үндэсний Татварын Ерөнхий Газрын мэдээллийн сангаас тендерт оролцогчийн 2011, 2012 оны санхүүгийн тайланг цахим хэлбэрээр шалгана).
Ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн3жил буюу 2010-2012 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэйбарилгын ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
03.8 Даралтанд ажилладаг тоноглолуудын угсралт засварын 03.8.2. 450°С температуртай, 40.0-өөс дээш кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын Угсралт, засвар гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.
Тендерийн хамт 5,000,000 /таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагаасөмнөдоорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаднээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Их тойруу 80/1
Худалдан авах ажиллагааны газар,
Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 70111090