“Булган хангай” хорооллыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангах /Архангай/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил

“Булган хангай” хорооллыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангах /Архангай/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил

ТүгээхShare共有する공유하기

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

                        Огноо:2013 оны 09дүгээр сарын 06

Тендер шалгаруулалтын нэр:“Булган хангай” хорооллыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангах /Архангай/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XVIII-08

Худалдан авах ажиллагааны газарнь эрх бүхий тендерторолцогчдод“Булган хангай” хорооллыг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангах /Архангай/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 (хоёр зуун мянга)төгрөгийг тушаан худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож

Буй үнийн дүнгийн 30%-с доошгүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:Санал болгож буй

үнийн дүнгийн 30хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу

2010, 2011, 2012 он.

Сүүлийн 3жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жилийн аль нэг жилд

санал болгож буй үнийн дүнгийн 20хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм

Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

1.3.1: Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг,

1.3.3: Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байх.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

03.3.1: 115-250°Стемпературтай,0.7-16.0кгх/см2даралттай зуухны угсралт, засвар,

03.5.1: 115-250°С температуртай,0.7-16.0кгх/см2даралттай дулааны шугам хоолой,ЦТП-ны угсралт, засвар,

03.2.3: 04-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт18,000,000 (арван найман сая)төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.

 

Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 11:00 цагаасөмнөдоорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 11цаг 30 минутаднээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,Их тойруу 80/1.

Нэг цэгийн үйлчилгээ. Утас: 70125060, 70111090.

www.e-tender.mnwww.e-procurement.mn,