Зөвлөх үйлчилгээний зарлал
ЭХЯ-ны “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж нь Монгол улсын засгийн газрын 118-р тогтоол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхийг этгээдийг сонгон шалгаруулах гэж байгаа тул саналаа ирүүлэхийг урьж байна.
Саналаа ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл, гэх мэт/ ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээдийн саналыг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө бичгээр ирүүлнэ үү.
Хаяг: “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу 14200, Амарын гудамж 22, 406,407,408 тоот
Утас: 77000808, 77112112, 88095165