Бүтээн байгуулалтын ажлын шалгаруулалтын урилга

Бүтээн байгуулалтын ажлын шалгаруулалтын урилга

ТүгээхShare共有する공유하기

Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарт 2014 онд хийгдэх дараах бүтээн байгуулалтын ажлуудад тохирсон тусгай зөвшөөрөл, техникийн, хүний нөөцийн болон санхүүгийн чадавхтай аж ахуйн нэгжүүдийг оролцох хүсэлтээ компанийн танилцуулгын хамт 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлэхийг урьж байна. Үүнд:

1.    “Берлин эко”хотхоны гадна цахилгаан 35/10 кВ-ын дэд өртөө, 10 кВ-ын 10.6 км кабель, хуваарилах байгууламж, 2х800-ийн 1ш, 2х630-ийн 7ш, 2х400-ийн 6ш ТП, 10 кВ-ын 25 км кабель 8 км гэрэлтүүлгийн кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

2.    "Солонго" хорооллын гадна цахилгааны 35/10 кВ-ын дэд өртөө, 10 кВ-ын 19,544 км кабель, хуваарилах байгууламж 2х630-ийн 16 ш, 0,4 кВ-ын 5,2 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

3.    "Солонго" хорооллын гадна дулааны шугам өргөтгөх, 43.53 ГКал/цагийн ачаалалтай дулааны шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил

4.    “Шинэ Яармаг” хороолол хүртэл Ф500-ийн 5,1 км дулааны гол шугамыг хонгилд барих, 7 ш УДДТ-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил

5.    Яармагийн гүүр орчмын хорооллын 110/35/10 кВ-ын 2х25 МВА чадалтай компьютерийн хяналт удирдлагын системтэй дэд станцын барилга угсралтын ажил, 110 кВ-ын АС-240/39 дамжуулагч утастай, 2х2 км шилэн кабель бүхий аянгын тростой ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил

6.    “ДЦС-4” ТӨХК-иас У-18 хүртэл Ф800-ийн дулааны шугамын барилга угсралтын ажил  4.2 км /Москва хорооллын урд тал хүртэл/

7.    “Насосны станц-8”-ын өргөтгөлийн барилга угсралтын ажил

8.    “Амгалан” Дулааны станцаас дулаан түгээх цэг хүртэлх 2Ф700 мм-ийн 4 км шугамын барилга угсралтын ажил.

Тайлбар: Аж ахуйн нэгжээс хоёроос илүүгүй ажилд санал хүлээн авна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж 22, 408 тоот, “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгж

Утас: 70005501, 70005505.