Эрчим хүчний яам нь ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр 2014 онд салхин цахилгаан станцыг төвлөрсөн сүлжээнд холбоход тавигдах шаардлагын стандарт, дүрмийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулан боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлэх зөвлөх нь үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /ажлын туршлага, сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онд дээрх зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл/-ийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг дор дурдсан утсаар авах ба мэдүүлгийг дор дурдсан хаягаар 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14 дүгээр байр, 2 давхар, 2013 тоот өрөө,
Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Гэрэл,
Утас: 62263056, 99254489