ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр:Баруун-Урт-Талбулгийн 10 кВ-ын 34,9 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц /Сүхбаатар/ (XXYI.1.31)-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУ-003/14
Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Баруун-Урт-Талбулгийн 10 кВ-ын 34,9 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц /Сүхбаатар/ (XXYI.1.31)-ынзураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000,0 (Нэг зуун мянган)төгрөгийг тушаан худалдан авч болно.
Тендерийн баримт бичгийн үнийг Эрчим хүчний яамны Төрийн сан дахь 900030003 тоот харилцах дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 60%-с доошгүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:
Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он.
- Сүүлийн 3жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 5 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 40хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Тийм
- Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
барилга байгууламжийн технологийн ажлын зураг боловсруулах Тусгай зөвшөөрөлтэй байх.
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:
0,4-15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт4,777,000-00 (Дөрвөн сая долоон зуун далан долоог мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.
Тендерийг 2014 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2014 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 14 цаг 30 тинутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-36, Хан-Уулдүүргийн 3-рхороо,
Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIY байр.
Утас: 62262359, 62263073.
www.procurement.gov.mn, www.energy.gov.mn