ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ
Эрчим хүчний яам нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төв суурин газрын дулаан хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх, 2014 оны төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалт тусгагдсан Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Говь-Алтай, Төв аймгуудын төвийн дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэл төсөл арга хэмжээг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэхүү төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулах-гүйцэтгэх-ашиглах нөхцөлөөр оролцох хуулийн этгээд нь дараахь материалуудыг бүрдүүлж 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар албан хүсэлтээ ирүүлнэ үү. Үүнд:
1. Дээрхи дулааны станц, дулааны шугам сүлжээ барих хөрөнгө оруулалтын санал бүхий албан хүсэлт
2. Компаний санхүүгийн 2011, 2012 оны аудитаар баталгаажсан, 2013 оны тайлан
3. Дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, ашиглах талаархи санал
Хөрөнгө оруулагч нь дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, ашиглахад түншлэлийн хэлбэрээр санал ирүүлж болно.
Жич: Тухайн аймагт баригдах дулааны станц, дулааны шугам сүлжээний техникийн эдийн засгийн үндэслэл, холбогдох материалыг тус яамнаас авч болно.
Хаяг: Улаанбаатар-36 Хан-Уул дүүрэг Засгийн газрын 14 дүгээр байр
Эрчим хүчний яам 2давхар 212 тоот Ё.Энхтуяа утас: 62263057