ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2014-03-04
Тендер шалгаруулалтын нэр:Дулааны станц, дулааны шугам сүлжээ/Ховд, Жаргалант/ багцын хүрээнд 2 дугаар контур болон ЦТП барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар:ЭХБУ -009/14
Эрчим хүчний яамэрх бүхий тендерт оролцогчдоос “Дулааны станц, дулааны шугам сүлжээ/Ховд, Жаргалант/ багцын хүрээнд 2 дугаар контур болон ЦТП барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээриж бүрдлийг 200000төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг ЭХЯ-ны Төрийн сан дахь 900030003тоот дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас доошгүй байна.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
· Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он
· Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
· Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
“03.9.9” 0.7-40.0 – өөс доош кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
“03.5.1” 115-2500 С температуртай, 0.7-16.0 кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтайтэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 4 дүгээр сарын03-ны өдрийн 11 цаг 00 минутаасөмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн11 цаг 30 минутааснээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот-17060. Чингисийн өргөн чөлөө
Засгийн газрын 14 дүгээр байр
Эрчим хүчний яам
3-р давхар № 300б тоот хаалга
Утас: 62263061, факс: 70043479