ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-02-27
Тендер шалгаруулалтын нэр: Хөтөл хорооны 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0.4 кВ-ын дэд станц, 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах /Дархан-Уул, Дархан сум, Хөтөл хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.25
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөтөл хорооны 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0.4 кВ-ын дэд станц, 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах /Дархан-Уул, Дархан сум, Хөтөл хороо/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Ирүүлэх шаардлагагүй.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад хамгийн багадаа нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ЭХЯ-ны 03.2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт
Тендерийн хамт 18224000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 4-р сарын 2 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 2 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Худалдан авах ажиллагааны газар