ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-02-26
Тендер шалгаруулалтын нэр: Хорооллын гадна цахилгаан хангамж 6/0,4 кВ-ын 2*630 кВа ХТП-8 ком, 6 кВ-ын 10,5 км кабель шугам /Дархан-Уул, Дархан сумын 2, 3 дугаар хороолол / (XXYI.1.40)
Тендер шалгаруулалтын дугаар: r-ЭХБУ-008/14
Эрчим хүчний яам 1 эрх бүхий тендерт оролцогчдоос Хорооллын гадна цахилгаан хангамж 6/0,4 кВ-ын 2*630 кВа ХТП-8 ком, 6 кВ-ын 10,5 км кабель шугам /Дархан-Уул, Дархан сумын 2, 3 дугаар хороолол / (XXYI.1.40) –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жил нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилийн дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас байгагүй дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 3.2.1. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10 кВ.
Тендерийн хамт 54506000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 3-р сарын 31 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 3-р сарын 31 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-36. Чингисийн өргөн чөлөө. Хан Уул-дүүрэг 3-р хороо. Засгийн газрын XIY байр. Эрчим хүчний яам 3-р давхар 306 тоот хаалга, Утас: 62263072, 62263073. факс: 70043479, 70042359