ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-02-21
Тендер шалгаруулалтын нэр: 10/0.4 кВ-ын 24.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам /Дорноговь, Эрдэнэ сум, Бүрдэнэбулаг бөөрний сувилал/ (XXYI.1.38)
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУ-006/14
Эрчим хүчний яам 1 эрх бүхий тендерт оролцогчдоос 10/0.4 кВ-ын 24.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам /Дорноговь, Эрдэнэ сум, Бүрдэнэбулаг бөөрний сувилал/ (XXYI.1.38) –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2011, 2012, 2013/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50%
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Тендерийн хамт 10000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 3-р сарын 24 ний өдрийн 12 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 3-р сарын 24 -ний өдрийн, 13 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900030003
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот-36. Хан-Уул дүүрэг 3-р хороо. Засгийн газрын XIY байр. Эрчим хүчний яам Өргөтгөлийн 2 давхар 200 тоот хаалга. Утас 70041273