ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014-01-21
Тендер шалгаруулалтын нэр: Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.65
Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/ –ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012,2013/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх үнийн дүнгийн нийлбэр тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.8.1. 450°С температуртай, 40.0-өөс доош кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын угсралт, засвар
Тендерийн хамт 30000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 2-р сарын 21 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 2-р сарын 21 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Худалдан авах ажиллагааны газар, Цахим худалдан авах ажиллагааны систем www.meps.gov.mn