“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЖОЛООЧ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЖОЛООЧ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
 “ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ”-ИЙН ЖОЛООЧ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Ажлын хамрах хүрээ

     Төслийн нэгжийн автомашины хэвийн найдвартай байдлыг хангах, ажил үйлчилгээг зөв гүйцэтгэх.

  • Төслийн удирдлагын зүгээс гаргасан шийдвэр болон зохион байгуулж буй ажлуудыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажилд идэвхтэй оролцох.
  • Машин механизмын шаардлагатай засвар үйлчилгээ, үзлэг оношилгоог хийлгэх үйл ажиллагааг хариуцаж ажиллах, санхүүд тайлагнах.
  • Хариуцсан машин механизмын засвар үйлчилгээ, шатахуун зарцуулалтын бүртгэл тооцоог хөтөлж, санхүүтэй тооцоо нийлж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх.

Мэргэжил:

  • В ангиллын жолооч байх

Туршлага: Мэргэжилээрээ 10-аас дээш жил ажилласан. Төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Машины ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй байх.

Тусгай шаардлага:

  • Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 03-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ.

---оОо---