“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

- Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, эрчим хүчний инженер мэргэжилтэй байх эсвэл санхүү эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;

-Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;

-Компанийн үйл ажиллагаатай холбоотой бизнес эрхэлдэггүй байх;

-Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;

-Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

-Ял шийтгэлгүй байх;

-Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;

-Санхүү эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг илэрхийлсэн байх/

2.Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;

3.Ажил байдлын тодорхойлолт;

4.Ажилласан жилийг тооцох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;

5.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;

6.Боловсролын диплом /e-mongolia лавлагаа/ эсхүл нотариатаар батлуулсан хуулбар, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

7.Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia лавлагаа/.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;

9. Хуулийн этгээдтэй эсхүл хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /e-mongolia лавлагаа/ Хуулийн этгээд бүртгэлтэй тохиолдолд компанитай аливаа бизнесийн холбоогүй тухай тухай хуулийн этгээдийн мэдэгдэл

10. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа /e-mongolia лавлагаа/

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн  10:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар 316 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-263071

Анхаарах зүйлс:

1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;

2.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;

4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо