
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдсан Цагааны Баастыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.