Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт барих 100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шавыг өнөөдөр (2026.06.16) тавилаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Эдийн засаг, хөгжлийн албаны дарга Квак Хансоль, БНСУ-ын Экспорт, импортын банкны (KEXIM) Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Ү нарыг хүлээн авч уулзлаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиевыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол, Киргиз улс нь олон ижил талтайг дурдаад, тус орны эрчим хүчний системд нэвтрүүлж буй шийдлүүдийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв.
Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтран эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, дэмжих, тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр (2026.06.15) хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Ховд аймагт ажилах үеэр баруун бүсийн эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай танилцлаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр Ховд Дулааны станц болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иудад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, нөхцөл байдалтай танилцлаа.
Эрчим хүчний яам, БНСУ-ын “Поско Интернэйшнл Корпорац” эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
"Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал авч байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.10) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Б.Найдалаа БНХАУ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын чухал хамтрагч, дэмжигч хэмээн үздэгээ илэрхийлэв.
The Ministry of Energy of Mongolia (MOE), the government authority responsible for the energy sector in Mongolia, intends to implement an approximately 100 MW wind Independent Power Producer (IPP) project in Mandalgovi, Mongolia (Project). The Project will include the power plant and a 3 km transmission line connecting it to the Mandalgovi substation.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Найдалаа уулзалтыг нээж үг хэлэх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд салбарын ажилтнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, салбартаа хэрэгжүүлж буй нэг бодлого, гурван зарчим, есөн ажилд тулгуурласан шинэчлэлийн бодлогоо танилцуулав.
“Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ж.Золжаргал нар болон тус хорооны үе үеийн удирдлага, салбарын төлөөлөл, судлаачид оролцон, санал солилцлоо. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай бие даасан хууль боловсруулах үзэл баримтлал, үндсэн зорилтуудын талаар хэлэлцсэн юм.