
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлын өндөр амжилт хүсээд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар төрийн албанд ажилласан туршлага, төрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан мэдлэг чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшиж, 2004 оноос хойш ажилласан мэргэжлийн ур чадвартай төрийн албан хаагч гэдгийг нь хэлсэн үгэндээ онцолсон юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.