ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ НЗДТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ НЗДТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Уншсан既読Read 115
ТүгээхShare共有する공유하기

Хамтарсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан (2025.11.04) өдөр ЭХЯ-ны хурлын танхимд боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар удирдан явууллаа.

Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар цахилгаан, дулааны дэд бүтцийн ажлууд болох тархмал дулааны эх үүсвэрийн газар, цахилгааны дэд станц, дамжуулах шугам сүлжээний газар, зураг төсөл хийх, хөрөнгө оруулалтыг шийдэхтэй холбоотой зэрэг нийт 20 асуудлыг хэлэлцэн холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Энэхүү хамтарсан ажлын хэсгийн хурал нь Нийслэлийн эрчим хүчний хангамж, хүртээмжийг сайжруулахаас гадна Нийслэлд хэрэгжиж буй дэд бүтцийн ажлууд уялдаатай хэрэгжиж зам талбай, ногоон байгууламж эвдэх зэрэг асуудлууд гаргахгүй байх ач холбогдолтой юм.