Даланзадгадын 50МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц шинээр баригдана

Даланзадгадын 50МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц шинээр баригдана

Уншсан既読Read 387
ТүгээхShare共有する공유하기

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц шинээр баригдахаар тусгагдсан. Монгол Улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь"  2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр энэхүү төслийг орон нутгийн бондын санхүүжилтээр шийдвэрлэх зөвшөөрөл олгосон юм. Одоогоор аймгийн үнэт цаас гаргах бэлтгэж ажлыг хангаж байна. Станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тус ДЦС жилд 367.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 56.5 мян. Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Улмаар 8800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4920 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн шинээр 170 ажлын байр бий болох аж. Мөн станцыг барихаар 12.6 га газрыг шийдвэрлэсэн байна.
Энэхүү станц нь Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.