
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэхүү хөгжлийн бодлогын баримт бичигт эрчим хүчний салбарыг шинэ түвшинд гаргах, эрчим хүчний шинэтггэлийн хүрээнд Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 188 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын “Чойр”, “Багануур” дэд станцуудыг өргөтгөх төслийг Дэлхийн банкны 47 сая.ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр боллоо.
Ингэснээр 2026-2028 онд Багануур дүүрэг, Говьсүмбэр аймагт баригдах уг төслийн хүчин чадал жилд 1.75-3.15 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч дамжуулж, шугамын нэвтрүүлэх чадвар 200-350 МВт хүрэх юм байна. Төслийг амжилттай хэрэгжүүлснээр Дорноговь, Дундговь, Хэнтий, Өмнөговь, Говьсүмбэр, Багануур, Сүхбаатар аймгуудын 70,740 айл өрх, 46,261 аж ахуйн нэгж, 114 уул уурхай болон тухайн бүс нутгийн нийт 355,640 хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа дээшилж, олон мянган хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.